Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар:

- "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

- Махны нийлүүлэлтийн талаар

- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

- Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,

- "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,

- "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"

- Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуваалцах