Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

“Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулав.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд боллоо.

Товч мэдээ:

- Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

- “Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулав. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана.

Хуваалцах