Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Уул уурхайн сайд Р.Жигжидийн Канад улсад хийсэн ажлын айлчлалыг үр дүнтэй болсон гэж үзэж, айлчлалын явцад хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгож ажиллахыг Уул уурхайн сайдад даалгалаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,
· Уул уурхайн сайд Р.Жигжидийн Канад улсад хийсэн ажлын айлчлалыг үр дүнтэй болсон гэж үзэж, айлчлалын явцад хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгож ажиллахыг Уул уурхайн сайдад даалгалаа.
· Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ.
· Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг баталлаа.


















