Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээв.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүслээ
Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүслээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээв. Тэрбээр хариу бичигт “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээжээ.

Хуваалцах