"Завьчин" баримтат кино
Хязгааргүй цэлийх их тэнгисийг туулан Австралиас Шинэ-Зеланд хүрэх замыг каяак завиар туулах оролдлого хийсэн Ээндрю Маколейгийн түүх. Маколейн аялал 1600 км үргэлжилэх аялалаа 30-аас 40 хоногт багтаан туулна гэсэн төлөвлөгөөтэйгээр 42 хоногийн хүнс базаан замд гарчээ. Тэрээр завин дээрээ унтаж амра
Мэдээллийн алба

Хязгааргүй цэлийх их тэнгисийг туулан Австралиас Шинэ-Зеланд хүрэх замыг каяак завиар туулах оролдлого хийсэн Ээндрю Маколейгийн түүх. Маколейн аялал 1600 км үргэлжилэх аялалаа 30-аас 40 хоногт багтаан туулна гэсэн төлөвлөгөөтэйгээр 42 хоногийн хүнс базаан замд гарчээ. Тэрээр завин дээрээ унтаж амрахын тулд "каспер" нэртэй капсулан бүрхүүл бүтээсэн байна.
Мөн шөнөдөө завиа салхинд туугдах, хөвөх зэргээс сэргийлэн тулгуур хийжээ. Маколейн далайд өнгөрүүлсэн эхний 21 хоногийг биед учрах бэртэл, сэтгэлзүйн дарамтыг даван туулахад зориулав. Шөнийг нойргүй шахам өнгөрүүлж байсан тул нэлээн ядарч сульджээ. Мөн завийг нь 21 хоногийн турш мөшгиж, боломж л гарвал ЗАВЬЧИН эрийг залгихыг санаархагч таван метр урттай аварга цагаан загасыг дурьдахгүй өнгөрч болохгүй...
Эргээс 600 км-ийн зайд цор ганцаар 12 метр өндөр хуйлран эргэлдэх давалгаа, 80 м\с хурдтай салхинд Маколей завин дээрх бүрхүүл дотроо 48 цагийг өнгөрүүлсэн гээд түүний гайхалтай хийгээд гунигтай аяллын тухайн өгүүлэх ЗАВЬЧИН баримтат кино.


















