Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймаг дахь тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт гарчээ

Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг зэрэг 11 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор суда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймаг дахь тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт гарчээ
Завхан аймаг дахь тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг зэрэг 11 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор судалгаа хийлээ. Нийт 2123 км зам явж, 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийхэд нэг га-д 0.02-1.52 толгой гарчээ.

1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь 1990 оноос хойш Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт аж.



Ус, намгийн шувуудын тооллогыг Алдархаан сумын Хөх, Цагаан нуур, Эрдэнэхайрхан сумын Хар нуур, Тэлмэн сумын Бүст нуур, Нөмрөг сумын Тэлмэн, холбоо нуур, Түдэвтэй сумын Ойгон нуурт хийжээ. Эдгээр гол нуур нь нугасны төрлийн шувуудтай, хүний хөл хөдөлгөөн ихтэй юм. Ажиглалт хийх үед ямар нэг зан төрхийн өөрчлөлттэй шувуу ажиглагдаагүй байна.

Хуваалцах