Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймагт өвс, тэжээл тараах ажил үргэлжилж байна

Завхан аймагт улсын нөөцөөс үнэгүй өвс тарааж, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулжээ. Малчид бэлэн мөнгөгүй учир зээлээр тэжээл авах хүсэлтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймагт өвс, тэжээл тараах ажил үргэлжилж байна
Завхан аймагт өвс, тэжээл тараах ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймагт улсын нөөцөөс үнэгүй өвс тарааж, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулжээ. Малчид бэлэн мөнгөгүй учир зээлээр тэжээл авах хүсэлтэй байна. Өмнө нь зээлээр тараагаад мөнгөө цуглуулж чадаагүй тохиолдол гарсан юм. Тиймээс холбогдох байгууллагуудад малчдын саналыг уламжилсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Болд хэллээ.

Хуваалцах