Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймгийн 13 сумын 1608 толгой малыг вакцинд хамрууллаа

Баруун 5 аймгаас бог малын мялзан өвчин гараагүй ганц аймаг бол Завхан аймаг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгийн 13 сумын 1608 толгой малыг вакцинд хамрууллаа
Завхан аймгийн 13 сумын 1608 толгой малыг вакцинд хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Баруун 5 аймгаас бог малын мялзан өвчин гараагүй ганц аймаг бол Завхан аймаг юм. Тэгвэл тус аймгийн баруун чиглэлийн 13 сумын 1608 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болж одоогоор вакцинжуулалт 87 хувьтай байна.

Энэ сарын 13-наас эхэлсэн бог малыг вакцинжуулах ажилд аймгийн хэмжээнд 270 гаруй хүн шуурхай ажиллаж байна. Зарим сумдад малын эмчийн дутагдалтай байсан хэдий ч аймгийн мал эмнэлгийн лабораторийн эмч нараар нэмэлт хүч гарган ажиллуулж байгаа юм байна. Мялзан өвчин нь бусад өвчинтэй андуурагдахаар олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал мал 40-өөс дээш хэм хүрч халуурах, гүйлгэх, ноомой болох, нус шүлс нулимс нь гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг тул дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл яаралтай багийнхаа малын эмчид хандах хэрэгтэйг хэлж байна.

Мялзан өвчин нэг л малд халдахад бусад малд маш богино хугацаанд халдварлаж эцэстээ үхлээр дуусдаг байна. Тиймээс малчид цаг үргэлж малдаа хараа хяналттай байхыг зөвлөж байгаа юм. Өвчин гарсантай холбогдуулан баруун аймгуудаас УБ хотруу амьд малыг тээвэрлэхийг хориглож, вакцин хийгдсэнээс хойш мал эмнэлгийн гарал үүслийн бичиггүй малын мах, арьс шир оруулахыг бүрэн хориглоод байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ /Завхан аймаг/

Хуваалцах