Завхан аймгийн 20 гаруй айл, гурван аж ахуйн нэгж үерт автжээ
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр орой дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Жинст багийн 20 гаруй айл, гурван аж ахуйн нэгж үерт автжээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр орой дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Жинст багийн 20 гаруй айл, гурван аж ахуйн нэгж үерт автжээ.
Аймгийн онцгой байдлын шуурхай бүлэг дуудлагын дагуу ажиллаж тухайн бүсэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж, цахилгаан эрчим хүчийг салгах зэрэг арга хэмжээг авсан байна. Өнөөдрийн байдлаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна хэмээн Завхан аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Батжаргал ярилаа.


















