Зэрэг суманд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгдлээ
Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь,Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 40 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар их байна.
Мэдээллийн алба

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: чононд(30.0 хувь) эзэнтэй нохойд (22.5 хувь),үнэгэнд(17.5 хувь), эзэнгүй нохойд (17.5 хувь), мануулд (7.5 хувь), тэмээнд (2.5 хувь) нь уруулсан байна. Энэ долоо хоногт Ховд аймгийн Зэрэг сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол бүртгэгдсэн.
Эрсдэлд өртсөн тохиолдол эмнэлэгт хандаж галзуугийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан байна. Нохойг (эзэнтэй)уяж хяналтад авсан.