Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав

БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав
Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.

Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.

-Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг,-Говийн бага ДЦГ,-Хөх Сэрхийн нурууны УТХГ,-Хан Хөхийн нурууны УТХГ,-Их газрын чулууны БЦГ,-Тужийн нарсны БЦГ,-Ховд аймаг,- Говийн их ДЦГ-ын "А" хэсэг,-Тост тосон бумбын нурууны БНГ,-Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.

Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Хуваалцах