Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл ангилалд зэс молибденийн баяжмалийг нэмж, тогтоол гаргаад байна.
Мэдээллийн алба

Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл ангилалд зэс молибденийн баяжмалийг нэмж, тогтоол гаргаад байна.
Ингэснээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн болон молибденийн баяжмалыг хөрөнгийн биржээр арилжихаар төлөвлөжээ.
Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийг энэ онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 5 хувиа арилжих чиглэл хүргүүлсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ингэж ярилаа.
Mongolian National Radio · Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой "Эрдэнэт үйлдвэр" ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Тус үйлдвэр энэ онд 6 аж ахуйн нэгжид 620 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 4 аж ахуйн нэгжид 6200 гаруй тонн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Үүнтэй холбогдуулан ирэх Даваа гарагт “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” сэдэвт хэлэлцүүлэг хийх гэж байна.
Хэлэлцүүлгээр салбарын яам уул уурхайн бүтээгдэхүүний биржийн талаарх төрийн бодлого, манай улсын зэсийн үйлдвэрлэл өнөөгийн байдал, "Эрдэнэт үйлдвэр"-ээс зэсийн баяжмалын үйлдвэрлэл бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, Хөрөнгийн биржээс биржийн арилжааны зарчим, гэрээний стандарт журмын талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


















