Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний 311 дүгээр  ангид “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон” гардуулна

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн маргааш Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний 311 дүгээр  ангид “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон” гардуулна
Зэвсэгт хүчний 311 дүгээр  ангид “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон” гардуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн маргааш Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

Тус тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, тэмцээний шүүгчид, тэмцээнд оролцож буй Зэвсэгт хүчний ангиуд, баг тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.

Мөн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон” гардуулах юм байна.

Хуваалцах