Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний жанжин штабаас уриалга гаргалаа

ЗХЖШ-аас зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар, нийт бие бүрэлдэхүүнд хандсан уриалга гаргалаа. Уриалгад:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний жанжин штабаас уриалга гаргалаа
Зэвсэгт хүчний жанжин штабаас уриалга гаргалаа. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-аас зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар, нийт бие бүрэлдэхүүнд хандсан уриалга гаргалаа. Уриалгад:

"Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд-Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй замыг туулахаар 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гараандаа гарсан юм.

Тэрбээр холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймгийн 90 жилийн ойд бэлэг барих, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулах зорилгоор ийнхүү алс холын зайд амжилттай гүйж явна.

Мөрдэс нэгт дайчин нөхрийнхөө эр зориг, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлэн амжилт хүсэхийн хамт сэтгэлийн дэм үзүүлж, хандив өргөхийг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

Хандивыг ХААН БАНК дахь 5920562264 (С.Энхтайван) тоот дансанд төвлөрүүлж байгаа болно.

“Урсгасан хөлс бүхэн минь эх орны төлөө байх болно” уриатайгаар Та бидний нэг, эх орны хүү, эр цэрэг гүйж явна. Хамтдаа дэмжиж, хандиваа өргөцгөөе!" гэжээ.

Хуваалцах