Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв
ЗГ: Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа.

Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хуваалцах