Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Нийт иргэдийн 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Нийт иргэдийн 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна
ЗГ: Нийт иргэдийн 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд нийт иргэдийн 30, зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна.

Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 4,102 тохиолдлоор буурсан байна. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

Хуваалцах