Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ
ЗГ: Төрийн бүх шатанд Цахимаар түрүүнд буюу Digital first уриалга дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа.

Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой.

“Цахимаар түрүүнд (Digital First)” уриалга нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан цахим шилжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим болох юм.

“Бид цахим үйлчилгээний тоог өсгөх, технологи нэвтрүүлэх, цаасан үйлчилгээг цахим болгоход анхаарч байсан бол Digital First бодлогоор бид Төр Иргэн Хуулийн этгээдийн бүх оролцоог хангасан аливаа шийдвэр гаргах, үйлчилгээ, үйл ажиллагаа нь “Цахим анхдагч байх зарчмыг дэвшүүллээ” гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар ярилаа.

Хуваалцах