Зочид буудал хотын соёл уу?
Сая гаруйхан хүн амтай манай улсын нийслэл Улаанбаатар хот. Сүүлийн жилүүдэд хотжилт гэдэг зүйлд ихээр уусаж олон зуул жил дамжиж ирсэн нүүдлийн соёл иргэншлээ суурин соёлоор сольж “хотын иргэд” болох гэж хэрэндээ л хичээж байна.
Мэдээллийн алба

Сая гаруйхан хүн амтай манай улсын нийслэл Улаанбаатар хот. Сүүлийн жилүүдэд хотжилт гэдэг зүйлд ихээр уусаж олон зуул жил дамжиж ирсэн нүүдлийн соёл иргэншлээ суурин соёлоор сольж “хотын иргэд” болох гэж хэрэндээ л хичээж байна.
Улсын нийт хүн амын тал нь амьдрах нийслэл хотын унаган иргэд нь улсынхаа бусад иргэдийг “хөдөөнийх” гэж гоочлох нь манай улсын бусад хот, аймаг орон нутгаас ирсэн хүмүүс “хот” гэж мэддэггүй, өөрсдийнх нь амьдардаг орон нутагт хотын соёл гэж байдаггүй гэж бодсоных байх. Хөдөөний хүмүүс хотод ирээд сууриншсан “хотын соёл”-д суралцдаг гэнэ.
Тэгвэл тэд юунд суралцдаг гэж? Хаа сайгүй шүлс, хогоо хаяж, нэг нэг рүүгээ муухай харц чулуудалцан яаран алхаж, замын түгжрээнд хэдэн биенийгээ элдэв үгээр дайрч доромжлон, ядарсан нэгний хажуугаар нүдээ анин бушуухан өнгөрч, хөгшин залуу гэлтгүй зугаа цэнгэлийг чухалд тооцон амьдардаг тэр “хөл толгойгүй” амьдралд суралцдаг бололтой.
Энэ болгоноос хамгийн аймшигтай нь өнөөх хотжилтын гол илэрхийлэл болсон өндөр өндөр орон сууц болгоны доод давхарт байх “Зочид буудал”-ууд. Нийслэл хот нь сая гаруй хүн амтай, зунаас бусад улиралд жуулчид төдийлөн их ирээд байдаггүй. Тэгэхээр тэр их зочид буудлууд хэнд, юунд зориулагдсан юм бол? Зэрэглэл, зөвшөөрөл ч байхгүй тэр их буудлуудаар хэн үйлчлүүлж, ямар үйлчилгээ үзүүлдэг бол гэдэг нь сонин юм.


















