Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Монгол Хишигт" роман европын уншигчдад хүрнэ

"Монгол Хишигт" роман дэлхийн франц хэлтэй бүх оронд хүрдэг номын түгээлт худалдааны “Fnac”, “Cultura”, “Desitre”, “Amazon” зэрэг сайт болон сүлжээ дэлгүүрээр түгээгдэн худалдаалагдах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Монгол Хишигт" роман европын уншигчдад хүрнэ
Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Монгол Хишигт" роман европын уншигчдад хүрнэ. Зураг: МҮОНРТ

Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Алтан-Өд" наадмын 2011 оны тэргүүн шагналт "Хишигт" тууж франц хэлээр хэвлэгджээ. Уг бүтээлийг Швейцарт ажиллаж, амьдарч буй орчуулагч Урнаа орчуулж, Валери Ноэл редакторлан Францын "Les trois colonnes" хэвлэлийн компаниас "Khishigt Mongol" нэрээр хэвлэсэн байна.

Ташрамд дуулгахад, "Монгол Хишигт" роман дэлхийн франц хэлтэй бүх оронд хүрдэг номын түгээлт худалдааны “Fnac”, “Cultura”, “Desitre”, “Amazon” зэрэг сайт болон сүлжээ дэлгүүрээр түгээгдэн худалдаалагдах аж. Мөн "Монгол Хишигт" номын нээлтийн үйл ажиллагаа энэ ондоо багтаж Франц улсад болно.

Хуваалцах