Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зохиолч, яруу найрагч Д.Дамдинжав Олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцоно

“Гол тоглогч I, II, III”, “Суут нууц” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжав АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцох урилга хүлээн авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч, яруу найрагч Д.Дамдинжав Олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцоно
Зохиолч, яруу найрагч Д.Дамдинжав Олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцоно. Зураг: МҮОНРТ

Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” шагналын эзэн, “Гол тоглогч I, II, III”, “Суут нууц” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжав АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөрт оролцох урилга хүлээн авчээ.

Энэхүү хөтөлбөрт 30 гаруй улсын зохиолч, яруу найрагч оролцдог бөгөөд Монгол Улсаас өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана болон Л.Дашням, Л.Өлзийтөгс, "Тагтаа” паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан нар тус хөтөлбөрийг дүүргэж байжээ.

Хуваалцах