Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зохиолчдын дүр шингэсэн хөрөг, цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэгдлээ

“Хөргийн” хэмээн нэрлэгдэх болсон Д.Цэрэннадмид 1963 оноос одоог хүртэл гэрэл зурагтайгаа нөхөрлөж байна. Тэрбээр 3000 орчим зохиолчийн хөрөг зургийг гэрэлт хальсандаа буулгасан боловч өчигдрийн үзэсгэлэндээ уран бүтээл талд илүү ойртсон гэсэн 36 хөргийг сонгожээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолчдын дүр шингэсэн хөрөг, цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэгдлээ
Зохиолчдын дүр шингэсэн хөрөг, цаасан хайчилбарын үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн 90 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн бямба гараас өчигдөр хүртэл үргэлжилж өндөрлөлөө.

Хүүхдийн номын санд өчигдөр ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид зохиолчдын залуу үеийг хадгалсан бүтээлээ дэлгэсэн байсан бол цаасан хайчилбарын мастер гэж хэлж болохоор гаршсан уран бүтээлч, “МЗЭ”-ийн шагналт, яруу найрагч Ц.Галбаатарын цаасан хайчилбарын үзэсгэлэн үзэгчдэд хүрсэн юм.

“Хөргийн” хэмээн нэрлэгдэх болсон Д.Цэрэннадмид 1963 оноос одоог хүртэл гэрэл зурагтайгаа нөхөрлөж байна. Тэрбээр 3000 орчим зохиолчийн хөрөг зургийг гэрэлт хальсандаа буулгасан боловч өчигдрийн үзэсгэлэндээ уран бүтээл талд илүү ойртсон гэсэн 36 хөргийг сонгожээ.

Түүний хамгийн хайртай бүтээл нь “Хөдөөгийн” хэмээн алдаршсан Д.Пэрлээ агсны хөрөг гэсэн. Түүнийг мэнд байхад зургийг нь дарсан цөөхөн гэрэл зурагчны нэг нь би хэмээн зургийнх нь дэргэд очиж тайлбарлаж байлаа. Цааш ярихдаа “Би өдөр тутмын сонинд ажиллаж байсан. Тэгэхэд бүх аймаг, суманд суугаа зохиолчтой уулзаж, гэрэл зургийг нь авсан. Хөгжилтэй зүйл ч олон тохиолдож байв”.

Харин цаасан урлаач Ц.Галбадрах яруу найргийн “Задгай тэнгэр”, “Бадрангуй”, “Далд уул” яруу найргийн ном, сэтгүүл зүйн “Би багадаа” төгсөшгүй цуврал, “Монголын цуут”, “нартай хамт” ном, цаасан барын “Цаасан хөрөг”, “Mongolian morning”, “Хар цагааны дэнс”, “Хангарьд сүлдэн дор” үзэсгэлэн дэлгэсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтэнд МЗЭ-ийн удирдлагууд болон Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, П.Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа нарын зэрэг ахмад найрагчид хүрэлцэн ирсэн байв.

Ийнхүү тэдний бүтээлийг уншигч танаа хүргэе.

Хуваалцах