Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ

“Х ТҮЦ” продакшныхан энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ
“Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл үзэгчдэд түлхүү хүргэж байсан “Х ТҮЦ” продакшныхан энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.

Уг жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.

Сонирхуулахад, “Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр 19:00 цагт Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ.

Хуваалцах