“Зоорь” киноны уран бүтээлчид 30 гаруй өрхөд орлогоосоо хандивлана
Залуу зохиолч Ц.Ууганбаярын "Шулмын инээд" номонд багтсан шилдэг өгүүллэгээс сэдэвлэсэн "Зоорь" 3D аймшгийн кино үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Киноны уран бүтээлчид кино зураг авалтын үеэр айдастай амьдрахын хэцүү бэрхийг мэдэрчээ.
Мэдээллийн алба

Залуу зохиолч Ц.Ууганбаярын "Шулмын инээд" номонд багтсан шилдэг өгүүллэгээс сэдэвлэсэн "Зоорь" 3D аймшгийн кино үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Киноны уран бүтээлчид кино зураг авалтын үеэр айдастай амьдрахын хэцүү бэрхийг мэдэрчээ. Тиймээс тэд "Далан давхар"-тай хаяа нийлэн аж төрж байгаа 30 гаруй өрхөд киноныхоо орлогоос хандивлаж аж амьдарлыг нь дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тэдгээр өрхөд хэрхэн яаж, ямар дэм тус үзүүлж буйгаа баримтжуулан баримтат кино бүтээж буй гэнэ. Баримтат киноны нээлт нь энэ сарын 21-нд Дархан-Уул аймагт болох юм байна.


















