“Зоригдолын орон” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ
Монголын урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд болох дээрх үзэсгэлэнд уншигч та ирснээр түүний өвөрмөц содон ертөнцөөр аялах боломжтой.
Мэдээллийн алба

Зураач Х.Ууганбаярын “Зоригдолын орон” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 21-нд болно. Монголын урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд болох дээрх үзэсгэлэнд уншигч та ирснээр түүний өвөрмөц содон ертөнцөөр аялах боломжтой.
Тухайлбал “Цагийн хурим” бүтээл нь Монголчуудын цаглабар болох арван хоёр жилийг илэрхийлэгч амьтдын хэлбэр хэмжээг өнгөөр зохилдуулж тэгш хэмийн зохиомжоор өнгөрсөн ба ирээдүйн тухайд бус, нэгэн цаг дор хуран үйлдэж найрлан цэнгэж буйгаар одоо цагийг илэрхийлэхийг хичээсэн гэнэ.


















