Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
Зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Зураг: МҮОНРТ

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар ирэх оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох юм.

Мөн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношлогоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Мөн хорт хавдрын эрт илрүүлгийн 7 төрлийн шинжилгээнд хамрагдах иргэдийн мөнгийг төрөөс гаргах юм. Энэ талаарх тодруулгыг одоо хүргэе. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ярианд анхаарлаа хандуулъя.

Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэж үзжээ.

Хуваалцах