Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховены IX симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ
Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ. Зураг: МҮОНРТ

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховены IX симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан гэдэг. IX симфони бол хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал нэртэй. Зарим нь түүний төгсгөлийн өргөлттэй хэсгийг хүн төрөлхтний сүлд дуу ч гэдэг.

IX симфони бол сод авьяастан Бетховены бүх шилдэг зохиолуудын өвөрмөц санаа шийдэл, өгүүлэмж бүхий хэсгүүдийн нэгдэл юм. Түүний насан туршдаа туурвисан бүтээлүүдийн цул гэж ч болох IX симфони түүний сүүлчийн бүтээл байснаараа онцлог. Есдүгээр симфонийн анхны тоглолт 1824 онд Вена хотод болж бөөн шуугиан тарьж үзэгчид, шүүмжлэгчид нэгэн дуугаар тэнгэрт тултал магтан шагшжээ.

Гэвч харамсалтай нь өөрийн зохиосон яруу тунгалаг хөгжим, нижигнэсэн алга ташилтыг сонсохгүй байлаа. Өнгөрсөн Баасан гарагт, Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнд 10 мянган найрал дуучин цуглан Бетховены IX симфонийг, зул сарын баярт зориулан дуулсан байна. Энэхүү найрал дуучдын багт 6-86 насны мэргэжлийн болон сонирхогч дуучид багтсан бөгөөд бүтэн сарын туршид бэлтгэж, ийнхүү, Япон улсын сүлд дуу болгон эгшиглүүлжээ. Энэ удаагийн симфони оркестрийг Японы алдарт удирдаач, ЮтакаСадо удирджээ.

Хуваалцах