Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ
Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа Бразилийн Рио-де-Жанейро хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Монгол Улс зуны олимпийн энэхүү наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй.
Мэдээллийн алба

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа Бразилийн Рио-де-Жанейро хотноо ёслол төгөлдөр эхэллээ. Монгол Улс зуны олимпийн энэхүү наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тодруулбал, Монгол Улсын 50 тамирчин Рио-де-Жанейро хотноо хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн очоод байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадмын нээлтийн өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан, 10 м-ийн хийн урт бууны төрөл, боксын 49 кг болон 60 кг -ийн эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээнүүд болно.


















