Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зураач Б.Хонгорзулын бүтээл "Бор шувуунууд"

Гоё юм ярьж байгаа байдал. Зарим нь сайхан тууж өгч байгаа даа. Дөрөв, тав орчим насандаа хүүхдүүд нэг үе нээх хөөрхөн худлаа ярьдаг юм билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зураач Б.Хонгорзулын бүтээл "Бор шувуунууд"
Зураач Б.Хонгорзулын бүтээл "Бор шувуунууд". Зураг: МҮОНРТ

Дэлгэр цагт хөдөө өвөө, эмээгийндээ тааваар зусаж буй хотын тавиул жаалууд. Эгч дүүс эсвэл ах дүүсийн ойролцоо насны хүүхдүүд.

Гоё юм ярьж байгаа байдал. Зарим нь сайхан тууж өгч байгаа даа. Дөрөв, тав орчим насандаа хүүхдүүд нэг үе нээх хөөрхөн худлаа ярьдаг юм билээ.

Тэр шивнэлдэж байгаа хоёр уу, яг шүү. Жааахан Оюу, Ариу хоёр Эрдэнэ ахынхаа хүүхдүүдтэй өдрийн хагасыг яг ингэж өнгөрөөдөг байлаа. Гэдсээ өлсөхөөр гэр рүүгээ ирдэг. Хүсэл мөрөөдөл дүүрэн аз жаргалтай хүүхэд нас. Яг л өөрсдийн бүтээсэн хөлөг онгоцонд суугаад хөвөн цагаан үүлэн дунд хөвж яваа мэт бодох юмгүй.

Энэ мэт хүүхэд насны тунгалаг үеийг уншигч та түүнийг бүтээлээс мэдрэх болно.

Хуваалцах