Зураач Б.Мөнхцэцэг уран бүтээлийн ес дэх үзэсгэлэнгээ гаргалаа
Уран бүтээлчийн сүүлийн таван жилийн хугацаанд бүтээсэн хийсвэр сэтгэлгээний 30 гаруй уран зургуудыг дэлгэнэ.
Мэдээллийн алба

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Бавуудоржийн Мөнхцэцэг "Эрхэмсэг" уран бүтээлийн ес дэх удаагийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл "Монгол арт" галерейн гурван давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Уран бүтээлчийн сүүлийн таван жилийн хугацаанд бүтээсэн хийсвэр сэтгэлгээний 30 гаруй уран зургуудыг дэлгэнэ.
Монголын урчуудын эвлэлээс өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан "Саарал хайрцаг", "Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн"-д хамтрагч байгууллагаар оролцон сонгогдсон нэг уран бүтээлчийг "Монгол Арт" галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнасан билээ.


















