Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зургаан метр өндөр сандлыг монгол залуус бүтээжээ

Яруу найргийн шинэ төрөл болох “Transpoem” урлагийн видео клипэнд зориулж, монгол залуус 6 метр өндөр сандал урласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан метр өндөр сандлыг монгол залуус бүтээжээ
Зургаан метр өндөр сандлыг монгол залуус бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Яруу найргийн шинэ төрөл болох “Transpoem” урлагийн видео клипэнд зориулж, монгол залуус 6 метр өндөр сандал урласан байна. Монгол залуусын урласан тус бүтээл Азидаа хамгийн том сандал юм. Харин дэлхийн хамгийн том сандал Австри улсын St.Florian-д байдаг бөгөөд тус сандал дээр гарахын тулд 29 метрийн урттай шат хэрэг болох ажээ.

Түүнчлэн хамгийн том сандлын дараагийн хувилбарууд АНУ-ын Нью-Йорк, Английн Лондон, Оросын Москва хотод байдаг гэнэ.

Хуваалцах