Зургаан настай А.Хүслэн дэлхийн аварга болжээ
Тодруулбал, 'Garuda' клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, 'MONDE BJJ' клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болов.
Мэдээллийн алба

Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон жюү жицү бөхийн дэлхийн хүүхдийн их наадамд оролцсон зургаан настай, Монголын хамгийн отгон тамирчин А.Хүслэн алтан медаль хүртжээ.
Тэрбээр “Kids-2” ангиллын 23 кг-ын жинд хүч үзсэн байна.
Тодруулбал, 'Garuda' клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, 'MONDE BJJ' клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болов.
Мөн Сэлэнгэ аймгийн 'Шинэ Бадрах' дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл, цагаан бүсний 62 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, “Гаруда” клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль хүртжээ.


















