Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зургадугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Тиймээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины уралдааныг хориглох саналыг Засгийн газарт өргөн барьсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургадугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Зургадугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Баянталд энэ сарын 18-нд “Дүнжингаравын хурд-2018” хаврын төвийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ. Харамсалтай нь уг уралдаан зохион байгуулалт муутай болж шөнө дөл хүртэл үргэлжлүүлсний улмаас олон хүүхэд бэртэж гэмтсэн.

Тиймээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины уралдааныг хориглох саналыг Засгийн газарт өргөн барьсан юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг саналыг авч хэлэлцээд “Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг зургадугаар сарын 1 хүртэл хориглох” шийдвэр гаргажээ.
Ээлжит хуралдааны үеэр хууль бус уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохыг Шадар сайдад даалгасан байна.

Хуваалцах