Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын наймдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 25. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Зураг: МҮОНРТ

Аргын тооллын наймдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 25. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Хуваалцах