Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын есдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 29.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Зураг: МҮОНРТ

Аргын тооллын есдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 29. Санчир гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

Хуваалцах