ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 2. Адъяа гараг.
Мэдээллийн алба

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 2. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


















