Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 14. Сумъяа гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 14. Сумъяа гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Хуваалцах