ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 07. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 29. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
Мэдээллийн алба

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:18-19:31. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.