Зусланд амрах хүүхдүүд эрүүл мэндийн хуудас бөглөнө
Зусланд амрахын тулд аав, ээжүүд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, хүүхдүүдээ харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж бөглүүлэх ёстой аж
Мэдээллийн алба

Зусланд амрахын тулд аав, ээжүүд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, хүүхдүүдээ харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж бөглүүлэх ёстой аж. Хувийн болох харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцох гэнэ. Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх аж.


















