Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуслангуудын нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулжээ

Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний халдвар их байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуслангуудын нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулжээ
Зуслангуудын нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний халдвар их байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болсон байна. Хэдхэн хоногийн өмнө хүүхдийн зуслангийн нээлтийг энэ сарын 10-нд хийнэ гэж байсан бол албаны байгууллага өчигдөр энэхүү шийдвэрийг гаргаж, энэ хугацаанд зуслангуудад НМХГ, НЭМГ, НОБГ Улаанбаатар хотын цагдаагийн газар, НХГБХГ таван байгууллагын хамтарсан шалгалтыг хийхээр болжээ.

Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллан жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг аж.

Хуваалцах