Зуухны ашиглалтын байдалд холбогдох хууль, дүрмийг хангаж ажиллаагүй зөрчилд арга хэмжээ тооцлоо
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-778 тоотод байрлах тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭЛБЭГ ДУЛААН ХХК-ийн халаалтын зуухны ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-778 тоотод байрлах тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭЛБЭГ ДУЛААН ХХК-ийн халаалтын зуухны ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.8.5, 7.1.2, 10.15.1.1 заалтыг үндэслэн 5,8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан зөрчлийг арилгуулах 12 заалт бүхий албан даалгавар өгч ажиллалаа.


















