Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллах өсвөрийн сурвалжлагчид тодорчээ

Эхний шатанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүүхэд, залуус зохион бичлэгийн уралдаанд “Миний дуртай спорт” сэдвээр бүтээлээ ирүүлснээс 20 сурагч хоёр дахь шатанд өрсөлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллах өсвөрийн сурвалжлагчид тодорчээ
Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллах өсвөрийн сурвалжлагчид тодорчээ. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг сонгох хоёр шаттай уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Эхний шатанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүүхэд, залуус зохион бичлэгийн уралдаанд “Миний дуртай спорт” сэдвээр бүтээлээ ирүүлснээс 20 сурагч хоёр дахь шатанд өрсөлджээ.

Энэ шатны шалгаруулалтанд Нийслэл болон Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгаас хүүхдүүд шалгаран оролцсоноос "Шинэ Эрин" сургуулийн 11-р ангийн сурагч Б.Энэрэл, Орхон аймгийн 13-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Хулангоо, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Нямхишиг нар тэргүүлсэн байна.

Энэ шатанд хүүхдүүд англи хэлний B2 буюу ахисан дунд шатны цогц шалгалт өгч, шүүгч багштай ярилцлагад орсон бөгөөд шалгалтуудын нийлбэр дүнгээр сонгон шалгаруулжээ.

Хуваалцах