Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зуун буудалт даамны аваргууд тодорлоо

Тус тэмцээнд 28 багийн 55 тамирчин долоон өрөг өрсөлдсөн бөгөөд олон улсын их мастер тав, Дэлхийн даамын холбооны мастер найм, дэд мастер хоёр, спортын мастер 18, дэд мастер 14 тамирчин өрсөлджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун буудалт даамны аваргууд тодорлоо
Зуун буудалт даамны аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний XV наадмын 100 буудалт даамны төрөл энэ сарын 10-13-нд болжээ. Тус тэмцээнд 28 багийн 55 тамирчин долоон өрөг өрсөлдсөн бөгөөд олон улсын их мастер тав, Дэлхийн даамын холбооны мастер найм, дэд мастер хоёр, спортын мастер 18, дэд мастер 14 тамирчин өрсөлджээ.

Ийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Булган аймгийн тамирчин Б.Мөнхжин алтан медаль хүртсэн бол Хан-Уул дүүргийн тамирчин Ц.Сүхбат мөнгө, Баянгол дүүргийн тамирчин Р.Манлай хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Сүхбаатар дүүргийн тамирчин М.Нямжаргал түрүүлсэн бол дэд байрт Хан-Уул дүүргийн даамчин Б.Мөнхжин, гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн тамирчин Г.Энхтуяа оржээ.

Хуваалцах