Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн болжээ

Цаашдаа тус тэмцээн жил болгон уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд ирэх онд Баян-Өлгий аймагт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн болжээ
Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн болжээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Засаг дарга, Монголын даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Дүгэржавын санаачлагаар зохион байгуулсан Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээн энэ сарын 15-нд Ховдод боллоо. Цаашдаа тус тэмцээн жил болгон уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд ирэх онд Баян-Өлгий аймагт болно.

Зуун буудалт даамын баруун бүсийн нээлттэй тэмцээнд эрэгтэй 42, эмэгтэй 22 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Улаанхүү/Увс, ДДХ мастер/ түрүүлж, Д.Ням-Очир/Ховд, МУ дэд мастер/, Ц.Одонхүү/Увс, МУ дэд мастер/ нар удаалав. Түүнчлэн эмэгтэй ангилалд Б.Тунгалагтамир/Увс, МУ дэд мастер/ манлайлж, Г.Туул/Увс, Ц.Мягмарсүрэн/Увс, ДДХ дэд мастер/ мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах