Зүүн Хойд Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно
Энэхүү тэмцээн зохион байгуулагдснаар Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх уг спортоор дамжуулан хүүхэд залуучуудад ёс зүйн төлөвшил бие бялдарын өв тэгш байдал болон Армийн залуу халаа эх оронч хүмүүжил олгох зорилготой юм.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн холбоо, Батлан хамгаалах яамтай хамтран эх орондоо Олон улсын зэрэглэл өндөр тэмцээнийг зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ирэх есдүгээр сарын 9, 10-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт Дэлхийн цэргийн спортын холбооны календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Зүүн Хойд Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болов.