Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр өндөрлөнө

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа болж байна. Тус форумд зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр өндөрлөнө
Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа болж байна. Тус форумд зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа.

Өнөөдөр "Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр", " Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо", "Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал", "Ногоон хотууд: Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, танилцуулга хийх зэргээр үргэлжилж байгаа бөгөөд Зүүн Хойд Азийн хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор форумын үйл үйл ажиллагаа өндөрлөх юм.

Хуваалцах