Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд А.Энхтуул тэргүүн байр эзэллээ

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд А.Энхтуул тэргүүн байр эзэллээ
Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд А.Энхтуул тэргүүн байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн шатрын их мастер, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлагч Алтан-Өлзийн Энхтуул оролцсон юм.

Уг тэмцээний түргэн тоглолтын төрөлд шатрын их мастер А.Энхтуул нь тэргүүн байрт шалгарч, Зүүн Өмнөд Азийн аварга боллоо. А.Энхтуул нь түргэн тоглолтын Олон улсын чансаагаа +11.7 оноогоор ахиулсан амжилт үзүүллээ.

Хуваалцах