Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт болно

МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ээс “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номыг хоёр дахь жилдээ хэвлүүлээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт болно
“Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт болно. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ийн “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын хоёр дахь дэвтэр хэвлэгдээд байна. Тус ном нь хайр сэтгэлийн олон янзын өнгө зохирол, хөг айзам, уйтгар гуниг, ухаарал, сэхээрлийг өгүүлсэн дан шүлгийн түүвэр бүтээл юм.

Зуун хайрын шүлгийн нэгдүгээр дэвтэр 2014 онд гарч байсан. Харин энэ удаагийн “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт энэ сарын 27-ны өдөр Хүүхдийн төв номын санд 12:00 цагт болно. Энэ үеэр номонд шүлэг нь хэвлэгдсэн яруу найрагчдад тус бүтээлийн дээжээс гардуулж, шүлгийн түүврийг уншигчдад хүргэх билээ.

Хуваалцах