Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Зуунмодын хүчтэн-2018" амжилттай болж өндөрлөлөө

Зуунмод сумын Засаг даргын нэрэмжит “Зуунмодын хүчтэн-2018” пауэрлифтингийн өсвөр, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зуунмодын хүчтэн-2018" амжилттай болж өндөрлөлөө
"Зуунмодын хүчтэн-2018" амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Зуунмод сумын Засаг даргын нэрэмжит “Зуунмодын хүчтэн-2018” пауэрлифтингийн өсвөр, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 12 багийн 50 гаруй тамирчид оролцож шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнийг Хүч тамирын нэгдсэн холбоо санаачлан, Аймгийн БТСГ , Цэргийн Штаб , ОБГ, Төрийн банк Зуунмод сумын ЗДТГ ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.



Тэмцээний 59 кг-ийн жинд Баянчандмань сумын Н.Санчир, 66 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Амарсанаа, 74 кг-ийн жинд 4 сургуулийн Б.Цэрэнбаатар, +74 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Д.Төмөрчөдөр, Охидоос 57 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Н.Нарангэрэл, -63 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Даваадулам, +63 кг-ийн жинд Баянчандмань сумын Н.Эрдэнэболор, Залуучуудаас -74 Зуунмод сумын Б.Сүхбат, +74 Сэргэлэн сумын Г.Мөнхтэмүүлэн, Орен 74 кг-ийн жинд Зуунмод сумын П.Отгонбаяр, 83 кг-ийн жинд Д.Батсүх, 93 кг-ийн жинд Н Гантөмөр нар тус тус манлайллаа.

Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургууль, дэд байрт Баянчандмань сум, гуравдугаар байрт 4-р сургуулийн хамт олон тус тус шалгарсан байна.

Хуваалцах