Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр (2025.06.21) авч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр (2025.06.21) авч байна.

Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Тэдгээр сонгогчийн саналыг хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газарт нь очиж авч байгаа юм.

Сонгогч зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.

Хуваалцах