Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио ашигласан жолооч нарыг торгожээ

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио ашигласан жолооч нарыг торгожээ
Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио ашигласан жолооч нарыг торгожээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд эхний 10 хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрсэн байна. Энэ аяны хүрээнд зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ.

Түүнчлэн холбогдох хуулийн дагуу 54 жолоочийг нийт 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харьяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.

Хуваалцах